The MongolZ “BLAST Bounty Fall 2025″ тэмцээний финалд өрсөлдөхөөр боллоо


500.000 долларын шагналын сантай “BLAST Bounty Fall 2025” тэмцээний урьдчилсан шатанд “The MongolZ” баг ENCE багийг 2:1, Бразил улсын paiN Gaming багийг 2:0 харьцаатайгаар тус тус хожив. Ингэснээр уг тэмцээний үндсэн шат буюу lan final-д шалгарлаа.

    Урьдчилсан шатанд нийт 32 баг оролцсон бөгөөд нугалааны зарчмаар хожигдсон баг тэмцээнээ шууд өндөрлүүлсэн. Манай залуус 8-дугаар сарын 14-17ны өдрүүдэд Мальта улсад финалын тоглолтуудаа хийнэ. 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *