Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын чиглэлд “Билэгт зам” компани хатуу хучилттай 62.56 км зам тавьж байна. Уг замд улсын төсвөөс нийт 118 тэрбум 449 сая 500 мянган төгрөг төсөвлөжээ. “Билэгт зам” компани 117 тэрбум 449 сая 988 мянга 380 төгрөгийн санал хэлж, Зам тээврийн яамнаас зарласан тендерт оролцсон 6 компаниас шалгарчээ.
Үүнээс энэ онд 28 тэрбум 594 сая 700 мянган төгрөг зарцуулна. Энэ замыг Орхон гол дээр шинээр тавьж буй бетон гүүртэй холбох юм.