АПУ ХК-ийн “Сэнгүр” үндэсний брэнд – Үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн дэмжиж, “Их хурд 10” уралдааны ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа


Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ойд зориулсан “Их хурд 10” шигшмэл хурдан морьдын уралдаан 2025 оны 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Төв аймгийн Хүйдолоонхудагт болж, хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгийг цуурайтууллаа. Уг уралдаан 3 жил тутамд нэг удаа болдог, морин спортын хувьд олимпын наадам нь билээ.

Анхны уралдааныг зохион байгуулсан 1998 оноос хойш АПУ компани хамтран ажиллаж байна. Энэ удаагийн уралдаанд АПУ компанийн үндэсний шар айргийн тэргүүлэгч “Сэнгүр” брэнд их насанд түрүүлж айрагдсан морьдын бүх бай шагналыг ивээн тэтгэж, хурдан морины уяач, уралдаанчдын хөдөлмөрийг өндрөөр урамшуулахад хувь нэмрээ орууллаа.

Түүнчлэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос морин спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Сэнгүр” брэндэд “Алтан морь” хүндэт өргөмжлөл гардууллаа.

“Сэнгүр” брэндийн энэхүү дэмжлэг нь зөвхөн уралдааны ялагчдыг шагнах үйл явдал биш, харин хурдан морины соёлыг хойч үедээ өвлүүлэх, энэхүү спортын нэр хүндийг өсгөх, адууны удам угсааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн бахархлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

3 өдрийн турш болсон уралдааны хүрээнд:

• 8-р сарын 8-нд азарга, соёолон, хязаалан насны хурдан хүлгийн уралдаан,

• 8-р сарын 9-нд их нас болон сонгомол дээд насны морьдын уралдаан,

• 8-р сарын 10-нд сонгомол дунд нас, даага, сонгомол бага насны уралдаан өрсөлдөөнтэй болж, хурд, хүч, ухаан, тэсвэрийг үзүүлэв.

Монголын хурдан морь бол нүүдэлчин түмний олон зууны түүх, тэсвэр хатуужил, мэргэн ухаан, удам угсааны бахархал билээ. Уяачдын хөлс хүч, хүүхдийн атгасан ташуурын чимээ, салхи зүссэн туурайн төвөргөөнд монгол хүний сэтгэлийн хэмнэл оршдог.

Энэ утгаараа “Сэнгүр” брэнд “Их хурд 10” уур амьсгал, өрсөлдөөний чанар, оролцогчдын урам зоригийг дэмжиж, уяачдын уйгагүй хөдөлмөрийг үнэлэн, хурдан морьдын уралдааны нэр хүндийг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүллээ. Энэ дэмжлэгийн ач холбогдол:

• Үндэсний бахархлыг бэхжүүлэх – Монгол адууны нэр хүндийг дотоод, гадаадын талбарт таниулах.

• Соёлыг өвлүүлэх – Морин спортын уламжлалыг ирээдүй хойч үедээ дамжуулах.

• Спортын хөгжилд хөрөнгө оруулах – Уяачид, уралдаанчдын хөдөлмөрийг үнэлж, амжилт бүтээлийг нь өргөх.

• Олон нийтийн сэтгэлд гал асаах – Үзэгч бүрт догдлол, омогшил мэдрүүлэх.

 Үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэгч “Сэнгүр” брэнд

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *