“AFC Challenge league” тэмцээний урьдчилсан шатны тоглолтын зөвлөгөөн боллоо


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “AFC Challenge League” тэмцээний тоглолт эргэн ирж байна. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдөр 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний Тайчунг Футуро багийг хүлээн авч тоглоно.

Тус тоглолтын техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, багийн төлөөлөл болон дотоодын зохион байгуулагчдад Азийн хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд мэдээлэл хүргэв.

МХБХ болон “СП Фалконс” клуб хоёр дахь удаагаа AFC Challenge League-ийн тэмцээнийг хүлээн авч байгаа нь энэ юм. Маргааш мөн Монголын Дээд Лигийн мөнгөн медалийн эзэд “Хангарьд” клуб Тайвань Улсын Тайнан Сити багтай маргааш тоглох хуваарьтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *