Өсвөрийн ДАШТ-д 20 жүдоч зодоглоно


Болгарын София хотноо наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д 68 орны 479 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас өсвөрийн 20 бөх өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-ын жинд Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д Б.Хулан, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 48 кг-д А.Хонгорзул, А.Мишээл, 50 кг-д А.Бум-Эрдэнэ, 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 57 кг-ын жинд М.Цэндбазар, Г.Энхжин, 63 кг-ын жинд Х.Маралмаа, -70 кг-д Ж.Дэлгэр, +70 кг-д Б.Тэргэлнаран нар барилдана.

Өнгөрсөн жил буюу 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөр үеийн ДАШТ-ээс монголын тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль мөн холимог багийн төрөлд мөн хүрэл медаль хүртэж ганзага дүүрэн ирсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *