8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт анх удаа U13-14 насны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргээс баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний албан ёсны нээлт 8 дугаар сарын 11-нд болж, Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
Энэхүү тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуучуудад ур чадвараа сорих, туршлага хуваалцах, үндэсний хэмжээнд гарч ирэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.