Орон сууцны луйвраас хэрхэн сэргийлэхийг Санхүүгийн зохицуулах хороо зөвлөж байна


Үл хөдлөх хөрөнгө зуучлах үйл ажиллагаа явуулдаг 303 хуулийн этгээд, 320 брокер, 1112 хуулийн агент Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байна. Иргэд өдийд орон сууц түрээслэх, түрээслүүлэх, худалдах, худалдан авах нь ихэсдэг.

Иймд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан агент, брокероор үйлчлүүлж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд сэрэмжлүүлж байна.

Иргэд хөлслөх гэж буй орон сууцныхаа хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хороо анхаарууллаа.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй дараах цахим холбоосоор танилцана уу!

https://www.frc.mn/#/sct;id=15/org/381


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *