Ховдод хүүхдийн дугуйн уралдаан болно


Монголын дугуйн холбоо, баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газрууд хамтран Монголын олон өдрийн дугуйн тэмцээний нэрэмжит хүүхдийн дугуйн уралдааныг 8-р сарын 14-нд Ховд аймгийн төвд зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болох эл уралдааныг хүүхэд, залуучуудын дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд нь дэмжлэг үзүүлэх, баруун бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй аж.

Уралдааны төрөл, насны ангилал:

  • 4 нас, 200 м
  • 5 нас, 200 м
  • 10–12 нас, 800 м
  • 13–14 нас, 800 м

Баланс дугуйны төрөлд зөвхөн баланс буюу тэнцвэрийн дугуйтай хүүхдүүд оролцоно.

  • 4-5 нас
  • 6-7 нас
  • 8-9 нас
  • 10- 12 нас
  • 13-14 нас

Уралдааны хөтөлбөр:

  • 09:00 цаг – Нээлт
  • 09:20 цаг – Бүртгэл эхэлнэ
  • 10:10 цаг – Уралдаан
  • 13:00 цаг – Шагнал
  • 13:00-17:00 цаг – Дугуйн парад


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *