Мансардтай байшин, суудлын машин шатжээ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд өчигдөр мансардтай байшин шатжээ. Уг галын дуудлагыг онцгой байдлын алба 8-р сарын 12-ны 06:39 цагт хүлээн авсан байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Т-ын 6х8 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дотор хэсэг бүрэн шатаж байсан аж. Гал сөнөөгчид 5 цаг ажиллаж байж уг галыг унтраав.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт өнгөрсөн шөнө машин шатав. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ийн  “Nissan Tiida” загварын суудлын автомашин бүрэн шатаж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *