Боловсролын яам хурлын танхимаа 969.7 сая төгрөгөөр тохижуулжээ


Олон нийтийн анхаарлыг татаад буй ширээ, сандлаа ямар мөнгөөр авснаа Боловсролын яам өнөөдөр тайлбарлав. 2025 оны улсын төсвийн мөнгөөр боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчилж буй аж. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан юм байна. Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа аж.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөө бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсөв хэмнэх, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай гэж тус яам тайлбарлав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *