Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг БОУАӨЯ шалгаж байна. Энэ оны эхний хагас жилд 52 объектыг шалгаж, 23 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

2024 оны байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 192 хуулийн этгээдийг хянан шалгаж, текникийн нөхөн сэргээлтийг 2644.55 га-д, биологийн нөхөн сэргээлтийг 322.03 га-д хийжээ. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 898.12 га талбайд хийсэн нөхөн сэргээлтэд хяналт тавьж, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 140 хуулийн этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна. 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ.
