Хөлбөмбөгийн 21 аймгийн АШТ Хөвсгөл аймагт болно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Мөрөн хот зургаан жилийн өмнө буюу 2019 онд зохион байгуулж байсан бөгөөд 2025 онд дахин хүлээн авахаар бэлтгэлээ бүрэн хангажээ.

Тэмцээн энэ жил хоёр шатлалтай болно. Тодруулбал багууд 2024 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үзүүлсэн спортын амжилтаар эрэмбэлэгдэж дээд шат болон I шат гэсэн хоёр ангилалд өрсөлдөх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *