Олон нийтийн цахим сүлжээнд Ган-Очир гэх цахим хэрэглэгч “ЦЕГ анхаар !!! Бусдаас захиалга авч, зохиомол хэрэг үүсгэн, бусдын компанийн хувь хувьцааг дээрэмддэг, авч өгдөг цагдаагийн хурандаа нарын мафи байдаг болсон байна” гэх гарчиг бүхий мэдээлэл нийтэлсэн юм. Уг мэдээлэлдээ цагдаагийн байгууллагын албан хаагчийн зургийг ашиглажээ. Үүнийг ЦЕГ үгүйсгэн, яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. “Цагдаагийн байгууллагын албан хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж, хил гаран зугтсан байна гэдэг нь худал” гэж ЦЕГ-аас мэдээллээ.
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид 12 тэрбум төгрөг залилан, хил гаран зугтсан гэдэг нь худал
