Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс Монгол орны зуншлагын байдлыг “Aqua” хиймэл дагуулын тусламжтайгаар орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна. Энэ сарынн 10-ны байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумын нутгаар гандуу болон гантай байна. Нийт нутгийн 61 хувьд гангүй буюу хэвийн, 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *