Хүнд өвчтэй охины амийг замын цагдаа нарын тусламжтайгаар аварчээ


ХӨСҮТ-ийн эмч өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хүнд өвчтэй 6 настай охины бие муудсан тухай дуудлагаар 1 цаг гаруй явж очжээ. Тухайн үед ид түгжрэлийн үе таарсан байна. Охиныг Сэхээн амьдруулах тасагт яаралтай аваачих шаардлага гарсан байна. Гэвч охин сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан аж. Иймд Тээврийн цагдаагийн албанд ханджээ. Тус албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ уг охинд тусалж, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоос ХӨСҮТ рүү чиглэсэн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж өгсөн байна. Үүний ачаар 13 минутад охиныг эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлжээ.
Тээврийн цагдаагийн албаны хамт олонд ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, уг охины ар гэрийнхэн талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүссэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *