Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтай уулзжээ.

Уулзалтаар гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах, ОБЕГ-ын эрт зарлан мэдээлэх системийг шинэчлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна.

Монгол Улсын 330 сумаас 280 гаруй нь Эрэн хайх, аврах нэгжгүй байгаа нь гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Тиймээс төслийн үр дүнд орон нутагт уснаас аврах, өндрийн гал унтраах тоног төхөөрөмж, хүн хүрэх боломжгүй газарт очих боломжтой тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн аврах нэгжүүд бий болж, гамшигт тэсвэртэй тогтолцоо бодитоор бүрдэнэ гэв.

Цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, стандартын тогтолцоог төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *