“Эрдэнэс Тавантолгой” ХК 8 дугаар сарын 13-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Нүүрсийг ангилбал:
- 19.2 мянган тонн баяжуулсан коксжих,
- 512 мянган тонн 1/3 коксжих,
- 64 мянган тонн эрчим хүчний нүүрс
Тус компани 2024.05.24-ний өдөр хамгийн өндөр үнийн дүнтэй борлуулалт хийснээс хойш жил 3 сарын дараа 43.8 сая ам.долларын нүүрс борлуулав. Энэ нь тус компанийн хувьд 2025 оны дээд амжилт болоод байна.
Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрсийг 75.2 ам.доллароор, эрчим хүчний нүүрсийг 40.2 ам.доллароор заржээ.
Уг компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжаа зохион байгуулж, 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна.