Морьт харвааны 17 дахь удаагийн ДАШТ Монголд анх удаа болно


Монгол Улсад анх удаа морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх Тайж хайрхны бэлд 8 дугаар сарын 21, 22, 23-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалын гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачийг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны бөмбөг намнаа төрлийг Дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, Дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох юм. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд, ЮНЕСКО-гийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *