Төмөрзамчид 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа


“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сум дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон Гавьяат тамирчин Б.Ариунцэцэгийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа.

“Улаанбаатар-Амазонс” багийн тамирчин Б.Ариунцэцэг Зүүнхараад төрж, өссөн юм байна. Түүний аав нь уг депод ажилладаг ажээ. Тэд нутгийнхаа уугуул тамирчны амжилтыг хүндэтгэж, ийн сагсанбөмбөгийн талбай нээлээ. Энэ нь төмөрзамчдад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, ирээдүйн сагсчид төрөх, бэлтгэл хийх боломж олгож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *