Япон улсын Токио хотноо 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй тамирчдын Дэлхийн XXV наадам (Дифлимп) болно. Энэ наадамд Монгол Улсаа төлөөлөн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.
Тус баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр МҮОХ-ноос “Токио 2025” дифлимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэв.
1924 оноос хойш зохион байгуулж буй дифлимп нь сонсголын бэрхшээлтэй тамирчдын хувьд хамгийн нэр хүндтэй олон улсын наадам юм.
