МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” баг Ариунболдын Анандыг багтаа нэгтгэснээ зарлалаа. Тэд “Хасын хүлгүүд” багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд гэрээ байгуулжээ.
Тодруулбал А.Ананд 1 жилд 500 сая төгрөгөөр “Бодонс”-т нэгдэв. Тэрээр цалингаас гадна багийнх нь мерчийг борлуулж олсон орлогоос 20% хувийг урамшуулал болгон авахаар тохиролцжээ. А.Ананд өнөөдрөөс багийнхаа бэлтгэлд гарах аж.
