Дахин байрлуулсан ТҮЦ-үүдийг буулгаж байна


Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.

Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт долоон байршилд 20 ТҮЦ, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 56 ТҮЦ, Баянгол дүүрэгт найман байршилд 16 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 13 байршилд 33 ТҮЦ, Чингэлтэй дүүрэгт таван байршилд 5 ТҮЦ, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд 9 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *