51 байршлаас 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлж байна


Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн 4 дүгээр сараас нийслэл, дүүргүүдийн засаг даргын захирамжаар нүүлгэж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1278 ТҮЦ нүүлгэж, зам талбай чөлөөлсөн.

Гэвч чөлөөлсөн газарт иргэд зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ тавьсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-аас уг ТҮЦ-үүдийг дахин нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 51 байршлаас 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлж байна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн долоон байршлаас 20 ТҮЦ,
  • Баянзүрх дүүргийн 1 байршилд 56 ТҮЦ,
  • Баянгол дүүргийн 8 байршлаас 16 ТҮЦ,
  • Сүхбаатар дүүргийн 13 байршлаас 33 ТҮЦ,
  • Чингэлтэй дүүргийн 5 байршлаас 5 ТҮЦ,
  • Сонгинохайрхан дүүргийн 2 байршлаас 9 ТҮЦ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *