Улаанбаатар хотын төвөөр нэг хөглөрөх үеэ элээсэн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн хавраас эрчимтэй зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн ТҮЦ-үүд тойрсон дуулиан тасрахгүй байна.
ТҮЦ нүүлгэж, явган хүний зам талбай чөлөөлөхийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар. Тэд нүүлгээд байгаа ТҮЦ-үүдийг дахин авчирч, хуучин байранд нь буцаан тавьдаг аж. Хамгийн сүүлд “ТҮЦ-ийг нь буцаан авчирч, хуучин байрлалд нь тавьж өгнө” гээд 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан байна. Тэр байтугай ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нийслэлийнхний гадаа очиж, жагсаал зохион байгуулан, эсэргүүцэх ажлыг зохион байгуулж байгаа гэх мэдээлэл байна.
One response to “Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар “ТҮЦ-ийг нь буцаан тавьж өгнө” гэж 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ”
Хурдхан баривчлаад шалгах хэрэгтэй