Улаанбаатар хотын Доржийн гудамжны авто замыг засах, шинэчлэх ажлын хүрээнд Монелын уулзвараас “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальтбетоноор хучин, тэмдэглэгээ хийж, өнөө өглөө хөдөлгөөнийг нээлээ.
Баянзүрх дүүрэг дэх “Манбадацан” хийдийн урд талын авто замын уулзвараас 15 дугаар хорооллын араар Дандар баатрын гудамж хүртэл замыг Б.Доржийн гудамж гэдэг.

