Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал-2025” эрдэм шинжилгээний бага хурал болно. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Дэлхийн хүнсний өдрийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчидийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой юм.
Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдвийн хүрээнд 10 дугаар сарын 1-нд зохион байгуулахаар оролцогчдын илтгэлийг хүлээн авч байгаа юм байна.
