Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Дэнжийн мянгын гудамж дагуух замыг хэсэгчлэн засаж байна. Үүний хүрээнд “Шонхор” захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг өнөө шөнө хааж, засахаар төлөвлөжээ.
Хаах хугацаа: 8-р сарын 18-ны 23:00 цаг
Нээх хугацаа: 8-р сарын 20-ны 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!