Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний авто замыг засах ажлын хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын хойд эгнээг өнөө шөнө хааж, асфальтбетоноор хучин, замын тэмдэглэг тавьж, тэмдэглэгээ хийнэ.
Зам хаах: 8-р сарын 18-ны 22:00 цаг
Зам нээх: 8-р сарын 20-ны 06:00 цаг

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Дэнжийн мянгын гудамж дагуух замыг хэсэгчлэн засаж байна. Үүний хүрээнд “Шонхор” захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг өнөө шөнө хааж, засахаар нийслэлийн Замын хөгжлийн газар төлөвлөжээ.
Хаах хугацаа: 8-р сарын 18-ны 23:00 цаг
Нээх хугацаа: 8-р сарын 20-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!