Аврагчид нурангиас аврах орчин үеийн багажтай болжээ


Өмнө нь аврагчид нурангиас аврах ажиллагаа явуулахдаа зөвхөн гар ажиллагааны спин тасдагч, тэлэгч ашигладаг байв. Тэгвэл өнөөдөр Словени улсад үйлдвэрлэсэн хийн дэр, ивээс, Шведийн бетон зүсэгч, олон үйлдэлт иж бүрдэл, Австрийн Weber тасдагч зэрэг орчин үеийн багаж хэрэгсэлтэй болжээ. Эдгээр багаж нь нурангид дарагдсан хүнийг цаг алдалгүй илрүүлж, аюулгүй гаргах боломж олгож байна.

Манай аврагчид 2011 онд Японд болсон цунамигийн дараах олон улсын аврах ажиллагаанд анх удаа оролцож байсан бол 2023 онд Турк улсад болсон газар хөдлөлтийн үед хийн дэр ашиглан, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлэн, гаргаж авсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *