Цаг уурын байдлаас шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй


Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн.

Тэгвэл “Миат” ТӨХК-аас нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс дээрх өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг мэдэгдэв.

Хэрвээ нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *