“Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” эрдэм шинжилгээний хурал боллоо


Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурлыг “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр Монгол Улсад анх удаа зохион байгууллаа.

Дэлхийн 16 орны 120 гаруй судлаач оролцож, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи зэрэг 10 гаруй салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүллээ.

Манай улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш соёл, боловсролын салбарын харилцаа өргөжиж байгаа юм. Мөн газрын ховор элементийн хайгуул, олборлолтын талаар хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа.

ШУА, МУИС, Солонгос судлалын нийгэмлэг хамтран хоёр өдрийн турш зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал Япон Улсын Осака хотод өмнө нь болж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *