Үргэлжилсэн бороо аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ


Говь-Алтай аймгийн 12 суманд 5 мм, Завхан аймгийн 7 суманд 3.2 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.1 мм бороо оров. Өнөө өглөөний байдлаар бороо орж буй аймаг, сумдыг доорх зургаас харна уу!


Улаанбаатар хотод өнөөдөр /2025.08.20/ 04:45 цагаас бороо орж эхэллээ. Үргэлжилсэн бороо 20-35 мм буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Иймд:
⚠️Гэрээс гарахдаа шүхэр, усны цуваа авч, хувцсаа тохируулж өмсөх,
⚠️Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
⚠️Орон сууцны хорооллын гарааж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
⚠️Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
⚠️Гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо амрахгүй байх
⚠️Баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *