М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас татгалзахаа 5 хоногийн өмнө /2025.08.15/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм.

Харин өнөөдөр тэрээр энэ шийдвэрээсээ буцаж буйгаа зарлалаа. М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ.
М.Нарантуяа-Нара:
-“Ашгүй ажлаа өгөх нь” гээд алгаа хавсран баясаж байсан, эх орныг минь тоногч хулгайч нарын гар хөл болсон троллуудыг баярлуулан гомдоож байгаад уучлаарай. Тангарагтаа үнэнч ажилласаар байх болно.
За, тэгэхээр бүх цаг үед Нарагаа ойлгож, дэмжиж, хамгаалж, урам өгч, тэр бүү хэл улс төрд хүртэл сонгож гаргасан олон мянган хүмүүсийнхээ итгэл найдварын элч болсны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, өгөгдсөн хугацаандаа чадахаараа ажиллана гэж байсандаа байна аа!


One response to “М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний ажлаа өгөхөө больжээ”
Зөв шүү дээ, өргөсөн тангарагныхаа төлөө үзэх л хэрэгтэй, битгий бууж өг. Идсэн, уусан, хулгайлсан бүхнийг нь илчлэх хэрэгтэй.