Ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина


Улаанбаатар хот орчимд орж буй шиврээ бороо бол өргөн уудам нутгийг хамарсан аадрын үүлний зөвхөн зах сэжүүр нь л гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. Үүнийг иргэд “Зөвхөн треллер нь” хэмээн хошигнож байна. Улаанбаатар хотод 20-35 мм хэмжээтэй орох аадар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг ч анхааруулаа. Үер усны аюул нүүрлэж магадгүйг цаг уурчид, онцгой байдлынхан анхааруулж, дээр доргүй бэлэн байдалд шилжлээ. Усархаг бороо 14 цагийн үед аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэх нь ээ.

Аадар шаагивал Улаанбаатар бэлэн үү?

Улаанбаатар хотод энэ зун бараг бороо ороогүй. Цаг агаарын таатай байдал хотын удирдлагуудын чихнээс хонх уялгүй зуссан. Бороо орох тоолонд уртын харайлтад оролцдог улаанбаатарчуудыг гунигтай, эмгэнэлтэй байдлаас гаргахаа хотын дарга өнгөрсөн хавар амлаж байсныг эргэн сануулъя. Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах нийт 16 км урт шугам угсрахаа зарласан юм. 

Харин ус зайлуулах шугамын ажилд бороо өнөөдөр дүн тавина.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *