Г.Дамдинням: АМНАТ-ыг биржийн үнээр тогтоохоор боллоо


ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар сэтгүүлчдэд танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Аж ахуйн нэгжүүдээс АМНАТ тооцох үнийг Монголын биржийн үнээр тогтоодог болъё гэсэн шийдвэр ЗГ гаргалаа. Компаниуд гэрээний үнээр АМНАТ төлнө гэхээр хилийн цаана өөр үнээр зараад, дотооддоо өөр үнэ мэдүүлээд, улс татвараа зөв авч чаддаггүй байсан.

Биржийн үнээр АМНАТ-аа тооцуулах аж ахуйн нэгжүүд нийт ашигт малтмалынхаа 1/4-ийг биржээр арилжиж чадсан бол биржийн үнээр АМНАТ-аа тооцуулах эрхтэй болно. Ийм босго тавьж байгаагийн үр дүнд аж ахуйн нэгжүүд биржээр ашигт малтмалаа зарах нь идэвхижнэ. Үүний үр дүнд манай улс 100 тэрбум төгрөгийн орлого олно.

Одоо улсын хэмжээнд ашигт малтмалын 47 үйлдвэр сул зогсож байна. Түүхий эд боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой 47 үйлдвэр зогсоно гэдэг тун харамсалтай. Төрийн өмчит компаниудаас худалдан аваад боловсруулсан бүтээгдэхүүнд Гаалийн тухай хуулиар хил дээр үнэ тогтоож чаддаггүй байсан. Тухайлбал: Алтанширээгийн хорголжин төмрийн үйлдвэр үүнээс болоод зогсчихсон байсан. Ингэснээр Монголд Улсад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн гацаа арилна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *