Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох тухай сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа. Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэв.
Нийслэлд 43 мм хүртэл хэмжээтэй орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үерийн 25 дуудлага, мэдээлэл онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Үүний 6 дуудлагад зөвлөгөө өгч, 19 дуудлагаар очиж 1065 тн ус соруулж, аюулгүй болголоо.
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна.