“FIBA U16”-д манай баг хэсэгтээ Солонгос, Хятад, Малайзын багтай тоглоно


Монголын сагсанбөмбөгийн холбоо “FIBA U16” Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. 8 дугаар сарын 31-нд эхэлж, 9 дүгээр сарын 7 хүртэл болох тус тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах юм. Азийн шилдэг 16 багийн ширүүн өрсөлдөөнийг “M Bank Arena”, Буянт-Ухаа спорт цогцолборт үзэх боломжтой.

Олон хүүхдэд энэ тэмцээнийг үзүүлэх зорилготой тул тасалбар үнэтэй биш гэнэ.

Манай улсын баг хэсэгтээ Солонгос, Хятад, Малайзын багтай тоглохоор учраа таарсан байна. Шигшээ багийг төлөөлж байгаа тамирчдад хандлага, ёсзүй, сахилга бат гэсэн 3 зарчмыг чанд баримталж байгаа аж. Сагсанбөмбөг тоглохоос гадна талбай дээр биеэ хэрхэн авч явахыг 16 настай тамирчдад зааж зөвлөж байгаа гэнэ.

Монголын сагсанбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Анар:

-Азийн шилдэг 15 баг ирж, Монголын багтай нийлээд, 16 баг өрсөлдөнө. Эндээс шалгарсан баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Азийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монголд болж байна. Монголд 2012 онд 18 насны тамирчдын тэмцээн зохион байгуулсан. Түүнээс хойш ийм том тэмцээн болоогүй.

Гадаадаас ирэх 15 багийг дагаад эцэг эхчүүд, 500-гаад хүн ирнэ. Багийн 37-38 шүүгч, албаны хүмүүс нийлээд 60-аад хүн бий.

Шигшээ багийн дасгалжуулагч Ц.Азбаяр:

-Азийн иррээдүй болсон шилдэг тамирчид энэ тэмцээнээс төрөн гардаг. Манай 15, 16 насны тамирчид 6-р сарын 1-нээс эхлээд, албан ёсоор бэлтгэлээ хийж байна. хугааны хувьд 12 долоо хоног байсан. Үүнийг ярилцаад, бэлтгэлийн төлөвлөгөө гаргаад бэлтгэж байна.

МСБХ ноднингоос эхлээд, 15-19 насны тамирчдын шигшээ багийг бэлтгэж, дасгалжуулж байгаа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Грек улсын иргэн маань энэ багуудад яг адилхан анхаарч, дасгалжуулж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *