Улаанбаатарын шарилжийг өнөөдрөөс хадаж эхэлжээ


Нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл зохион байгуулна. Тус аянаар хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголт өгөх, цэвэрлэгээнд иргэдийг оролцуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм.  

Аянд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчилгааны аж ахуйн нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *