Хүүхэд чинь аль цэцэрлэгт хуваарилагдсаныг 8-р сарын 22-нд хараарай


Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8 дугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “EMongolia” системээр дамжуулан хүлээж авлаа. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг нь аль цэцэрлэгт хуваарилсныг 8 дугаар сарын 22-ны 10:00 цагаас харах боломжтой. Хүсэлт илгээсэн эцэг эх, асран хамгаалагчид үүний дараа хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулаарай.

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278.290 хүүхэд цэцэрлэгт явна. Үүний 135.582 нь нийслэлд бий.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  • 2 настай-30304
  • 3 настай-31843
  • 4 настай-35698
  • 5 настай-37837 хүүхэд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *