30 байршилд тогтсон үерийн ус, шороог цэвэрлэжээ


Нийслэлд энэ сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох албан хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж, 24 цагаар ажиллалаа. Тодруулбал, нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэйгээр үерийн усыг соруулж, хуримтлагдсан шороог цэвэрлэжээ.

Тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг үүнд бүрэн дайчилжээ.

Нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал хийх ажлыг мөн зохион байгууллаа. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.



One response to “30 байршилд тогтсон үерийн ус, шороог цэвэрлэжээ”

  1. Машин техник биш шүү! Хот тохижолтын замын цэвэрлэгч нараа халуун хоол ундаар хангаж, ээлжлэн түр амраах цаг гаргаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *