Улаанбаатар хотод хоёр хоногийн турш 23-32 мм, 12 мм хур тунадас орж, зарим хэсэгт үерлэсэн. Өчигдөр шөнө нийслэлийн тохижилт үйлчилгээ, геодези, усны барилга байгууламжийн ажилтнууд 24 цагийн турш бэлэн байдлыг хангаж, авто зам болон шүүрт худаг, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж, ус соруулж, үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Тухайлбал, Хот тохижилтын газрын 5, хувийн хэвшлийн 10 машин, 30 ариутгагчаар хотын гудамж, замуудад ариутгал халдваргүйтгэл шөнийн 02:00 цагаас эхлэн хийж байна.

