Шинэ санаагаа шилдэг шийдлээр баяжуулан, мөрөөдлөө бодит болгохыг хүсэж яваа хүн бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор NTV телевиз, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт урьж байна. Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлгийн 2025 оны дугаарт бүртгэж эхэллээ.
Оролцохыг хүссэн хүүхэд залуус та бүхэн хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн шилдэг бүтээл, инновацлаг шийдлээ илгээгээрэй.
Нэвтрүүлэгт бүртгүүлэгчийн нас: 12-25
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/pwM1A
Бүртгэх хугацаа: 2025.08.11-2025.09.11
Шагналын сан: 100₮ сая төгрөг
