8 дугаар сарын 22-ны байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдлээ. Туул гол олон жилийн дундаж түвшинг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
Маргааш Туул гол усны түвшин Улаанбаатар хот орчимд 20 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Иймд иргэд, олон нийт, ялангуяа дээрх голуудын ойролцоо амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
