Багануурын ус, дулаан дамжуулах төвийг шинэчилж байна


Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 24.8 га талбайн дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй уулзжээ.

Өнөөдрийн байдлаар тухайн байршилд инженерийн шугам сүлжээний ажлууд хийж, 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хэсэгт 2024 оноос дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 он хүртэл 3 жилийн хугацаанд 2289 метр 5 хос дулааны шугам угсрах, 2500 метр ариутгах татуургын ажлыг хийх юм. 2024 онд Ус, дулаан дамжуулах төвийн буулгалт, шинэчлэлийн иж бүрэн ажлыг хийж дуусгасан. Одоо 2289 метр 5 хос дулааны шугам угсрах ажил хийхээс 1000 метр шугамыг угсарчээ. Аравдугаар сарын 1-нд энэ жилийн төлөвлөгөөт ажлууд дуусах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *