Онцгой байдлынхан 40 хүн аварлаа


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.18-2025.08.24/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид 40 хүний амь аварлаа. 

Нийт дуудлагыг ангилбал:

  • 38 нь объектын гал түймэр,
  • 1 нь ой хээрийн гал түймэр,
  • 1 нь газар хөдлөлт,
  • 1 нь хүчтэй салхи шуурга,
  • 27 нь үер,
  • 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *