“Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнд хошууч Н.Төрбат тэргүүллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулганыг угтан онцгой байдлын байгууллагын “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 34 албан хаагч оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэг, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Алба хаагчид эхний шатанд цэргийн дүрмийн мэдлэг, англи хэлний сорил, галын бэлтгэл, химийн нормативын даалгаврыг гүйцэтгэсэн бол хоёрдугаар шатанд 10 км-ийн марш үйлдэж, гранат шидэлт, саадтай зурвас, давчуу орон зайд аврах ажиллагаа, гал түймэр унтраах ажиллагаа, буудлага, эзлэгдсэн объект, тусгай даалгавар, тагнуул, байгалийн саад, жолоодлого, эмнэлэг, байр зүй, хордсон бүсийг туулах цэгүүдэд даалгавар гүйцэтгэсэн байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат, дэд байрт ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр, гутгаар байрт Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Т.Алтансүх нар шалгарсан бол тусгай байрыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Цэнд-очир эзэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *