Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 10.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх сараас 198.9 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 хувь хэвийн, 1.5 хувийг анхаарал хандуулах, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Харин улсын хэмжээнд хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 38.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.4 их наяд төгрөгөөр өссөн, өмнөх сараас 39.9 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувийг эзэлж байгаа бөгөөд 7 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөгт хүрчээ.