“Шунхлай”, “Сүү” компанид бонд гаргахыг зөвшөөрчээ


Санхүүгийн зохицуулах хороо “Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-нд бонд гаргаж, Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжихыг зөвшөөрчээ. Дотоодын ТОП 100 аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах, санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавих нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн зардлыг бууруулахад чиглэсэн богино хугацааны хөтөлбөрийг СЗХ үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК, “Сүү” ХК бонд гаргаж, нийтэд арилжихаар тус хороонд хандсан байна. Үүнийг СЗХ энэ сарын 22-ны хурлаараа хэлэлцээд, зөвшөөрсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *