Хараа голд машин живжээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг буюу олны нэрлэдгээр Тосгон дундуур урсдаг Хараа голд өчигдөр машин унажээ. Энэ тухай дуудлага 8-р сарын 25-ны 14:07 цагт тус аймгийн онцгой байдлын албанд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчдыг очиход, “Sоnato-6” загварын суудлын машин Хараа голд живсэн байжээ. Аврагчид уг машиныг голоос татан гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Уг осолд азаар хүн өртөөгүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *