Наймдугаар сарын 26-аас 31-ний өдрүүдэд Хонконг хотноо Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ тэмцээнд Монгол Улсын волейболын үндэсний эмэгтэй шигшээ баг оролцож байна. Манай шигшээ баг өнөөдөр 20:00 цагаас хэсгийн эхний тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийх юм. Харин маргааш тэмцээнийг зохион байгуулагч Хонконг-той тоглох хуваарьтай байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд залуу тоглогчдоор хүчээ сэлбэсэн. Тодруулбал “Дархан Могулс” багийн тамирчин Х.Нэргүй шигшээ багт дуудагдаж, олон улсын тэмцээнд өрсөлдөх гэж байна. Туршлагатай тамирчдаас ОУХМ Г.Хандсүрэн, Г.Энхнаран, спортын мастер П.Энххүслэн нар байна. Харин багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагчаар ОУХМ Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар ажиллаж байна.
